Main » 2012 January 09 » Улаанбаатар
4:10 PM Улаанбаатар |
![]() 1706 онд Цэцэрлэгийн Эрдэнэ толгой гэдэг газар Батцагаан хэмээх цогчин дуган барьсан нь Их хүрээний суурь болсон ажээ. Байгуулагдсан энэ үеэс одоогийн Богд хан уулын ар Туулын хар шугуйд суурьшин тогтохоос өмнө нийт 17 удаа нүүдэлжээ. Өргөө, Их хүрээ, Нийслэл хүрээ гэсэн хэд хэдэн нэр сольж байжээ. 1911 онд Монголчууд эрх чөлөөний тэмцэлийн үр дүнд , Манж Сандог хөөн зайлуулж, Жавзундамба хутагтыг сэргэн мандсан Монгол улсын шашин төрийг хослон барьсан эзэн хаанд өргөмжлөх ёслол Их хүрээнд болжээ. Улмаар Богд хааны зарлигаар Их - хүрээг сэргэн байгуулсан Монгол улсын нийслэл хот хэмээн нэрлэх болсон байна.1921 оны хувьсгалын дараа Нийслэл хотын амьдралыг удирдан зохион байгуулах хэргийг Дотоод яам хариуцаж байв. 1924 онд хуралдсан улсын анхдугаар их хурлаар Нийслэл хүрээг БНМАУ-н Нийслэл хэмээн хуульчилж Улаанбаатар гэж нэрлэжээ. Өнөөдөр Улаанбаатар хотод манай орны нийт хүн амын гуравны нэг нь байнга суурьшин амьдарч, түр оршин суугч, орж гарч буй хүмүүсээ оролцуулбал 1 сая шахам хүн оршин сууж байна. za bi duurguudiinh n tuhai medeelel bas oruullaa shuu Сонгино-хайрхан дүүрэг Сонгино-хайрхан дүүрэг нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр 1992 оны аравдугаар сарын 1 нд Октябрь дүүргээс өрх тусгаарлан гарсан. Засаг захиргааны 21 хороонд хуваагддаг. Баянзүрх дүүрэг Баянзүрх дүүрэг нь анх 1965 онд Найрамдлын район нэртэйгээр байгуулагдсан. Нийслэлийн зүүн хэсэгт 124,4 мянган га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны 20 хороо, нэг тосгонтой. "Наран туул" олон улсын худалдааны төв, "Да хүрээ" техникийн зах зэрэг томоохон захууд тус дүүрэгт оршдог. Баянгол дүүрэг Баянгол дүүрэг нь 1965 онд Октябрийн район нэртэйгээр байгуулагдсан. 1992 онд газар нутгийн байршил хүн амын нягтрал төвлөрөл зэргээс шалтгаалан хоёр хуваагдаж Баянгол, Сонгинохайрхан дүүрэг болж шинээр зохион байгуулагдсан. Тус дүүрэг нь 2,9 мянган га нутаг дэвсгэртэй, Засаг захиргааны 20 хороотой. Чингэлтэй дүүрэг Анх 1965 онд Сүхбаатарын район нэртэйгээр байгуулагдаж,1992 онд хоёр хуваагдсаны нэг нь Чингэлтэй дүүрэг юм. Тус дүүрэг нь 8,9 мянган га нутаг дэвсгэртэй. Засаг захиргааны 18 нэгж хороотой бөгөөд үүнээс 6 хороо орон сууцны, 8 хороо нь гэрийн хороолол юм. Сүхбаатар дүүрэг Сүхбаатарын район 1965 онд байгуулагдсан бөгөөд 1992 онд хоёр хуваагдсаны нэг нь Сүхбаатар дүүрэг юм. Тус дүүрэг нь 21 мянган га нутаг дэвсгэр, 16 засаг захиргааны нэгж хороотой. Дүүрэг Хан-уул дүүрэг Хан-уул дүүрэг анх Ажилчны район нэртэйгээр байгуулагдаж байсан. Улаанбаатар хотын баруун урд хэсэгт дархан цаазат Богд Хан уулын ар хормой, Туул голын сав 48466 га нутаг дэвсгэрт оршдог. Засаг захиргааны 14 нэгж хороотой. |
|
Total comments: 0 | |