Welcome, Guest
Main » 2012 » January » 5 » Кола ундааг уусны дараа хүний биед
2:07 PM
Кола ундааг уусны дараа хүний биед
Cola

Олон нийтийг хамарсан Кока-Кола ундааг уусны дараа хүнд дараах шинж тэмдэг илэрдэг байна .

Арван минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрх­дэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.
 
Хорин минутын дараа
Цусан дахь чихэр «тэсэрч», инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.
 
Дөчин минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуу лахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар нөхөж орно.
 
45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж «хариуцагч» хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.
 
Тавин минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магни, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ жирийн үеийнхээс хэт өснө. Мөн шээсэн дэх кальци нэмэгдэнэ. Энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг. Өөрөөр хэлбэл ясны сийрэгжил буюу остеопорозын процесс түргэснэ гэсэн үг.
 
Жаран минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадаг шуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн «ноёрхол» мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болдог байна.
Views: 253 | Added by: Sergei | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: