Welcome, Guest
Main » 2012 » January » 24 » Megaupload xaaжээ
11:02 AM
Megaupload xaaжээ

Дэлхийн томоохон файл шейрлэх үйлчилгээ үзүүлдэг сайтуудын нэг Megaupload сайт саяхнаас хаагдлаа. Хаагдах болсон шалтгаан нь зохиогчийн эрхийг зорчсон, хулгайн дуу хөгжим, кино зэргийг тараасан гэдгээр нэлээд хэдэн газар шүүхэд хандсан аж. Уг сайтаас дуу, хөгжим, кино зэргийг хэдэн сая хүн татаж авдаг ба зохиогчийн эрхийг зөрчний торгууль болгон 500 сая ам.доллар төлөх ёстой болжээ.

АНУ-гийн удирдлагаас уг сайтыг хаах нь хүндрэл учруулсангүй учир нь Megaupload сайтын сервер нь АНУ-гийн Виржини мужид байрладаг байна. Мөн сайтын эзэд, үүсгэн байгуулагчид болох Ким Дотком (Kim Dotcom) ба нийтдээ долоон хүн Шинэ Зеланд болон бусад улсаас баривчлагджээ. Энэ нь Megaupload-н үндэслэгчийг анх удаагаа шүүхэд дуудагдаж байгаа хэрэг биш юм. Өмнө нь тэрээр хакер халдлага, хуурамчаар зээлийн карт хийсэн хэргээр болон үнэт цаас хууль бусаар үйлдэж байснаараа хариуцлага хүлээж байсан байна.
http://www.megaupload.com/
Views: 1765 | Added by: Sergei | Rating: 0.0/0
Total comments: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
Нэр *: Email:
Код *: